Сумын туг

Сумын тугний зохиогч нь О.Түвшиндэмбэрэл, зураач С.Халиун нарын бүтээсэн загварыг сумын ИТХ-ын 2006-07-21-ны өдрийн 28 дугаар тогтоолоор баталсан.
Бэлэгдлийн тайлбар бичиг
1. Тугны оройн дүрслэл нь эртний Боржигон аймгийн шүтээн Цагаан шонхор шувууг билэгдэн дүрсэлсэн болно.
2. Туг тойрсон улаан залаа нь Монгол түмний гал шүтээн, мөн нэжгээд тоо нь 12 байгаа нь сар жилийн мөчлөгийг оруулсан юм
3. Тугны үндсэн гурвалжин хэлбэр нь Монгол аймгуудын туг сүлдийг өвлөг билэгдсэн
4. Тугны суурь хөх өнгө нь хөх тэнгэр, дээд доод цагаан хүрээ нь саадгүй гэгээн оршихын билэгдэл
5. Тугны дээд хэсгийн задгай чандмань нь норов эрдэнийн билэгдэл дүрс болно
6. Туган дээр орших хос бугын эртний дүрслэл нь Монгол түмний дээд эх Гоо маралыг төлөөлүүлсэн.Мөн тус нутагт эртний түүхэн дурсгалт газар, хөшөө хирэгсүүр элбэгтэйг илэрхийлсэн болно.
7. Тугны оройн буюу хажуугийн хос манжлага нь тоо нэгжгээд гурав байгаа нь одоо, өнгөрсөн, ирээдүй цагийн билэгдэл, манжлагын өнгө шар нь амар амгалан, эрдэм төгс орхишыг билэгдсэн
8. Тугны ишэнд шар өнгийг сонгосон нь мандуулан бадраагч ноён нуруу нь амар амгалан, эрдэм төгс байж, алтан шар өнгөөр төлөөлүүлэн үл гундахыг билэгдэв. Энэхүү тэгш найман билэгдэлийг шингээж оршоож тус тугыг бүтээсэн болно.

2022-05-04 17:30:20