Танилцуулга

Сумын Эрүүл мэндийн төв нь Норовлин сумын 4 багийн иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг Б зэрэглэлийн улсын төсвийн эмнэлэг. Эрүүл мэндийн төв байгуулагдаад 86 дэхь жилдээ ажиллаж байна. 10 ортой 3 их эмч, нягтлан бодогч 1, 5 сувилагч, бага эмч 2, эх баригч 1, үйлчилгээний 7 ажилтан, нийт 19 хүний нөөцийн хүчин чадалтай  ажиллаж байна..

Эмийн хангалт 80%-тай хувийн 2 эмийн сан ажиллаж байна. Эрүүл мэндийн төвийн дотор эмийн сан нь нөөцийн 1 сарын бүрдүүлэлттэй байна.

2022-07-12 01:50:02