
Манай Соёлын төв нь 1942 онд “Улаан гэр” нэртэй байгуулагдсанаас хойш Улаан булан, Клуб болон өргөжин хөгжиж Соёлын яамны 1997 оны 02 сарын 01-ний өдрийн 02 тоот захирамжаар Соёлын төв статустайгаар сумын хүн амд соёл урлагийн үйл ажиллагаа явуулж байна.
Хэнтий аймгийн ИТХурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 4-р сарын 23-ны өдрийн 17 тоот тогтоолоор УГЗ, дуурь, бүжиг, театрын нэрт найруулагч, Дуурь бүжгийн эрдмийн театрыг үндэслэгч, Далхжавын Лхасүрэнгийн нэрэмжит Соёлын төв болсон.
Манай Соёлын төв дарга Г.Мөнхгэрэл, дууны багш Г.Болд, бүжгийн багш Ч.Батзэвэг, Соёлын өвийн ажилтан Ш.Амаржаргал, Номын санч А.Амарзаяа, үйлчлэх ажилтан Д.Тунгалаг гэсэн 6 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.
Соёлын төвийн анхны эрхлэгчээр Ичинхоролоо гэж хүн ажиллаж байжээ. Тэр үед Нэргүй, Ц.Цэдэндолгор, Ичинхоролоо Ламзав, Маналжав, Батмөнх, Тогоонтөмөр, Юмчигмаа зэрэг сайн дурын уран сайханчид хөдөө багуудаар морин тэрэг, тэмээн хөсөг, трактортай явж үлгэрээр жүжиг найруулан тавьж, тракторын чиргүүл дээр кино гарган соёлын үйл ажиллагааг хөдөөгийн иргэддээ хүргэж байжээ. 1950 онд “Улаан булан” болж “Харанхуй засаг” жүжиг тавьж байжээ. Мөн Тэр үед Ц.Нэргүй, Цэрэнханд, Намсрай зэрэг сайн дурын уран сайханчид морин тэргэнд хөгжим хэрэгслээ ачин хөдөө багуудаар соёл урлагийн ажиллагааг хүргэж байжээ.
Манай сумаас Төрийн шагналт Ардын зураач Ү.Ядамсүрэн, Театрын нэрт найруулагч, Ардын жүжигчин Б.Мушгиа, Бүжиг дэглээч УГЗ Б.Жавзан, Кино найруулагч, балетчин, жүжигчин УГЗ Д.Лхасүрэн, Дорнын их яруу найрагч Ц.Нэргүй, Яруу найрагч, орчуулагч Ж.Нэргүй нарын алдартай хүмүүс төрөн гарсан.
Манай Соёлын төвийн ажилтан болон ардын авьяастнуудаас Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр Ц.Цэрэнханд, О.Багабиш, Ч.Юмжигмаа, Д.Данзанпүрэв, Ц.Цэрэнханд, Ч.Намсрай, Д.Чулуунбат, Б.Сэлэнгэ, Х.Уранчимэг, Ганбаатар, Ө.Даваажаргал, Б.Сэлэнгэ, “Тэргүүний ардын авьяастан” цол тэмдэгээр Х.Балжмаа, С.Бумбага, Д.Отгонзаяа, Ц.Цэрэндолгор, Б.Батхуяг, Б.Юмжирдулам, Н.Долгорсүрэн, Б.Саранцэцэг нар тус тус шагнагдсан.
Соёлын төвийн дэргэдэх “Мөнгөн долгион” бүжгийн хамтлаг нь “Авьяаслаг Хэнтийчүүд”, “Еохор” олон улсын наадамд оролцож Шилдэг бүжгийн хамтлагаар шалгарч байсан амжилттай.
Норовлин сумын Соёлын төв нь 2013, 2014, 2016 оны шилдэг Төрийн байгууллагаар шалгарч байсан Тэргүүний хамт олон юм.
2022-11-01 17:12:56