“ШИХИХУТУГ БА МОНГОЛЫН ТӨРТ ЁС, ХУУЛЬ ЦААЗЫН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ӨНӨӨДӨР ТӨРИЙН ОРДОНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Эрдэм шинжилгээний хурлыг Засаг дарга А.Мөнхбайгаль нээж мэндчилгээ дэвшүүллээ. Шихихутаг судлалын эрдэмтэн, судлаачид “Хуулийн амин сүнс, Чингис хаан ба Шихихутуг”, “Төрийн Их заргач Шихихутугийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, байр суурь”, “Шихихутуг ба хууль цааз”, “Монголын нууц товчоо ба Их Засаг хууль”, “Их заргачийг эргэн эргэцүүлэхүй”, “Олон улсын харилцаа ба Их засаг хууль: Эрт, эдүгээд” зэрэг арав гаруй илтгэл тавигдаж хэлэлцүүлэг өрнүүлэгдлээ.

Эрдэм шинжилгээний хуралд Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх, гавьяат хуульч, доктор, профессор Д.Лүндээжанцан, академич Г.Чулуунбаатар, академич С.Нарангэрэл, Норовлин сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Бат-Ирээдүй, Засаг дарга А.Мөнхбайгаль нарын эрдэмтэн, судлаачид, Норовлин сумын ЗДТГ-ын ажлын хэсэг, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, ИЗОУИСургууль, “Шихихутуг” их сургуулийн багш, оюутнууд оролцлоо.

2022-10-28 17:30:44